Таны ухаалаг амьдралын эхлэл эндээс...
Momax Mongolia нь дэлхийд танигдсан технологийн брэнд MOMAX-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор юм. Бид амьдралыг хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх ухаалаг шийдлүүдийг санал болгодог — утасны дагалдах хэрэгслээс эхлээд гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд, аяллын хэрэгсэл, эрүүл мэндийн ухаалаг бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд баталгаат эх сурвалжаар, албан ёсны үнээр хүргэж байна.
Технологи, дизайн, чанарын хослолыг нэг дор багтаасан MOMAX-ийн бүтээгдэхүүнүүд нь зөвхөн хэрэглээ бус амьдралын хэв маяг болон хувирч байгааг бид анзаарсан. Тиймээс ч бид зөвхөн борлуулалт бус, хэрэглэгчидтэйгээ урт хугацааны итгэлцэлтэй харилцаа бий болгохыг зорьдог.
Манай www.momax.mn онлайн дэлгүүр нь хэрэглэгчдэд хялбар, найдвартай, хурдан худалдан авалт хийх боломжийг олгодог. Бид Storepay болон Pocket Zero зэрэг уян хатан төлбөрийн нөхцөлийг санал болгож, Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр хүргэлт хийдэг.
MOMAX бол дэлхийн 50+ оронд салбартай, олон улсын дизайн шагналуудын эзэн, өндөр түвшний технологиор дамжуулан хэрэглэгчдийн амьдралыг хялбарчилж, хөнгөвчилж буй брэнд юм. Монголын зах зээлд ч бид энэ үнэт зүйлийг түгээж, технологийн шинэчлэлийг хэрэглээ болгож, ухаалаг хэрэглээний соёлыг төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна.